MTH KINGMTH KINGДуудлагаМиний дансЗааварДүрэмДэлгүүрСаналХэтэвчӨдрийн шагналУрих

Үйлчилгээний нөхцөл

Бүртгүүлэхийн өмнө уншиж танилцана уу

🔞 18+ насны шаардлага — MTH KING-д оролцохын тулд та 18 нас хүрсэн байх ёстой.
📜Оролцох ерөнхий дүрэм
1. Ерөнхий шаардлага
MTH KING платформ дээр зохион байгуулагдаж буй дуудлага худалдаанд оролцохын тулд хэрэглэгч дараах шаардлагыг бүрэн хангасан байна:
1.1. Хэрэглэгч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн бүрэн чадамжтай, 18 (арван найм) нас хүрсэн иргэн байна.
1.2. Хэрэглэгч нь MTH KING платформд үнэн зөв мэдээлэл ашиглан бүртгэл үүсгэж, бүртгэл нь идэвхтэй төлөвтэй байна.
1.3. Бүртгүүлэхдээ утасны дугаар заавал оруулна. Localhost хувилбарт имэйл баталгаажуулах үйлчилгээ хараахан идэвхжээгүй; бодит үйлчилгээ нээхээс өмнө нөхцөлийг шинэчилнэ.
1.4. Хэрэглэгч нь дуудлага худалдаанд оролцох зорилгоор платформоос санал болгодог зоосийг худалдан авсан байна. Зоос нь дуудлага худалдаанд үнэ өсгөх (bid хийх) үйлдэлд ашиглагдах бөгөөд тухайн зоосийн ашиглалт, хүчинтэй хугацаа болон бусад нөхцөл нь платформын холбогдох дүрэм, журамд захирагдана.
1.5. Нэг хэрэглэгч зөвхөн өөрийн нэр дээр нэг үндсэн бүртгэл ашиглах бөгөөд олон бүртгэл үүсгэх, бусдын бүртгэлийг ашиглах, эсхүл системийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх аливаа үйлдэл хийхийг хориглоно.
1.6. Дуудлага худалдааны ялагчаар тодорсон хэрэглэгчээс бараа, үйлчилгээ хүргэх, өмчлөх эрх шилжүүлэх, хууль ёсны шаардлагыг хангах зорилгоор нэмэлт мэдээлэл болон баримт бичиг шаардаж болно.
1.7. Дээрх шаардлагыг хангаагүй, эсхүл худал мэдээлэл өгсөн нь тогтоогдсон хэрэглэгчийн дуудлага худалдаанд оролцох эрхийг түдгэлзүүлэх, хязгаарлах эсхүл цуцлах эрхийг MTH KING өөртөө хадгална.
2. Хэрэглэгчийн зэрэглэл (Level) — төлөвлөсөн нөхцөл, одоогоор идэвхгүй
MTH KING платформ нь хэрэглэгчийн платформд хийсэн цэнэглэлт болон идэвхийг үндэслэн хэрэглэгчдэд 5 түвшний зэрэглэл олгоно (зэрэглэл — сард хийх цэнэглэлт — оролцох боломжтой дуудлага худалдааны үнийн дээд хязгаар):
• Модон — Шинэ бүртгэл — 1,500,000₮ хүртэл
• Мөнгөн — 150,000₮ — 10,000,000₮ хүртэл
• Алтан — 500,000₮ — 30,000,000₮ хүртэл
• Алмазан — 1,000,000₮ — 100,000,000₮ хүртэл
• Маргад — 3,000,000₮ — 100,000,000₮-өөс дээш
2.2. Шинээр бүртгэл үүсгэсэн хэрэглэгч автоматаар Модон зэрэглэлтэй байна.
2.3. Хэрэглэгч тухайн сарын хугацаанд дараах цэнэглэлтийн шаардлагыг хангасан тохиолдолд холбогдох зэрэглэлийг авна: 150,000₮-с дээш бол Мөнгөн; 500,000₮-с дээш бол Алтан; 1,000,000₮-с дээш бол Алмазан; 3,000,000₮-с дээш бол Маргад зэрэглэлд хамаарна.
2.4. Тухайн хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоохдоо тухайн тооцооны хугацаанд MTH KING платформд амжилттай баталгаажсан цэнэглэлтийн нийт дүнг үндэслэнэ.
2.5. Хэрэглэгч тухайн сарын шаардлагатай цэнэглэлтийн дүнг бүрэн хангасан тохиолдолд тухайн шаардлагад харгалзах зэрэглэлийн эрхийг эдэлнэ.
2.6. Хэрэглэгч тухайн сарын өөрийн зэрэглэлд шаардагдах цэнэглэлтийн хэмжээг бүрэн хангаагүй тохиолдолд дараагийн тооцооны хугацаанд тухайн сарын бодит цэнэглэлтийн хэмжээнд нийцэх зэрэглэл рүү буурч болно. Жишээлбэл, Алтан зэрэглэлтэй хэрэглэгч тухайн сард 500,000₮-ийн шаардлагыг хангах ёстой боловч 490,000₮ цэнэглэсэн бол дараагийн тооцооны хугацаанд Мөнгөн зэрэглэлд шилжинэ.
2.7. Зэрэглэл буурсан хэрэглэгч нь тухайн шинэ зэрэглэлд харгалзах дуудлага худалдаанд оролцох үнийн хязгаар болон зоос зарцуулалтын нөхцөлийг дагаж мөрдөнө.
2.8. Зэрэглэл нь зөвхөн тухайн хэрэглэгчийн MTH KING платформ дээрх бүртгэлтэй холбоотой бөгөөд бусад хэрэглэгчид шилжүүлэх, худалдах, бэлэглэх болон өөр бүртгэлд ашиглах боломжгүй.
2.9. MTH KING нь цэнэглэлтийн дүн, төлбөрийн баталгаажуулалт болон хэрэглэгчийн зэрэглэлийг платформын серверийн бүртгэл, transaction record болон бусад системийн мэдээлэлд үндэслэн эцэслэн тодорхойлно.
2.10. MTH KING нь хэрэглэгчийн зэрэглэл тогтоох, шинэчлэх, бууруулах болон холбогдох нөхцөлийг платформын системийн дагуу автоматаар хэрэгжүүлэх эрхтэй.
3. Зэрэглэлээс хамаарах эрх — одоогоор идэвхгүй. Одоогийн хувилбарт нэвтэрсэн, зоос хүрэлцэх хэрэглэгч худалдаанд оролцоно.
3.1. Хэрэглэгч зөвхөн өөрийн тухайн үеийн зэрэглэлд зөвшөөрөгдсөн үнийн дүнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй дуудлага худалдаанд оролцох эрхтэй.
3.2. Зэрэглэл тус бүр дараах дуудлага худалдааны үнийн дээд хязгаартай байна: Модон — 1,500,000₮ хүртэл; Мөнгөн — 10,000,000₮ хүртэл; Алтан — 30,000,000₮ хүртэл; Алмазан — 100,000,000₮ хүртэл; Маргад — 100,000,000₮-өөс дээш үнийн дүнтэй дуудлага худалдаанд оролцох эрхтэй.
3.3. Дуудлага худалдааны бараа, үйлчилгээний эхлэх үнэ, одоогийн үнэ болон тухайн дуудлага худалдаанд хамаарах үнийн дүнг платформ дээр тодорхой харуулна.
3.4. Хэрэглэгчийн зэрэглэл тухайн дуудлага худалдааны шаардлагатай түвшинд хүрэхгүй тохиолдолд тухайн дуудлага худалдаанд оролцох боломжгүй байна.
3.5. Дуудлага худалдаа эхэлсний дараа хэрэглэгчийн зэрэглэл өөрчлөгдсөн тохиолдолд тухайн дуудлага худалдаанд оролцох эрхэд хэрхэн нөлөөлөхийг MTH KING системийн нөхцөл болон тухайн дуудлага худалдааны тусгай нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.
3.6. MTH KING нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга хэмжээний онцлогоос хамааран тодорхой зэрэглэлд зориулсан дуудлага худалдаа зохион байгуулах эрхтэй.
4. Зоос худалдан авах
4.1. Хэрэглэгч нь MTH KING платформын "Хэтэвч" хэсэгт байрлах зоосийн багцуудын аль нэгийг сонгон, платформ дээр идэвхжүүлсэн төлбөрийн хэрэгслээр худалдан авалт хийнэ. QPay төлбөрийн үйлчилгээ нь домэйн, хостинг дээр нийтэд нээгдэж, холболт баталгаажсаны дараа ашиглагдана. Localhost туршилтын хувилбарт бодит төлбөр хүлээн авахгүй.
4.2. Зоосны үндсэн үнэ: 1 зоос = 1,000₮. Администратор багцын нэр, үндсэн зоос, бонус зоос, идэвхтэй төлөв болон урамшууллын хугацааг тогтооно. Бонус зоос үнэ төлбөргүй нэмэгдэнэ. Худалдан авалтын өмнө төлөх дүн, авах нийт зоосыг харуулна.
4.3. Төлбөр амжилттай баталгаажсан тохиолдолд худалдан авсан зоос нь хэрэглэгчийн дансанд автоматаар нэмэгдэнэ.
4.4. Төлбөрийн системийн алдаа, банкны саатал болон гуравдагч этгээдийн үйлчилгээний доголдлоос шалтгаалсан саатлыг MTH KING хариуцахгүй бөгөөд тухайн асуудлыг холбогдох төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар шийдвэрлэнэ.
5. Үнэ өсгөх (Bid хийх) дүрэм
5.1. Хэрэглэгч дуудлага худалдаанд үнэ өсгөх (bid хийх) үйлдэл хийх бүрт тухайн дуудлага худалдаанд тогтоосон хэмжээний зоос зарцуулагдана.
5.2. Дуудлага худалдаанд нэг bid хийхэд зарцуулагдах зоосийн хэмжээ нь тухайн дуудлага худалдааны зэрэглэлээс хамаарч өөр байж болно. Жишээлбэл: Модон зэрэглэлийн дуудлага худалдаа — 1 bid = 1 зоос; Мөнгөн зэрэглэлийн дуудлага худалдаа — 1 bid = 3 зоос.
5.4. Дуудлага худалдаанд нэг bid хийхэд зарцуулагдах зоосийн хэмжээг тухайн дуудлага худалдааг эхлүүлэхээс өмнө MTH KING платформ дээр мэдээлнэ.
5.5. MTH KING нь тухайн бүтээгдэхүүний үнэ, дуудлага худалдааны төрөл, зэрэглэл болон бусад нөхцөлөөс хамааран нэг bid-д зарцуулагдах зоосийн хэмжээг тогтоох, өөрчлөх эрхтэй.
5.6. Хэрэглэгч дуудлага худалдаанд оролцохын өмнө тухайн дуудлага худалдаанд нэг bid хийхэд хэдэн зоос зарцуулагдахыг шалгах үүрэгтэй.
5.7. Хэрэглэгч үнэ өсгөх үйлдлийг хийхдээ систем дээр байрлах үнэ өсгөх гурван сонголтоос аль нэгийг сонгон дарж тухайн хэмжээгээр барааны үнийг өсгөнө.
5.8. Үнэ өсгөх үйлдэл амжилттай хийгдсэн тохиолдолд зарцуулсан зоосийг буцаан олгохгүй бөгөөд тухайн үйлдэл эцсийн байна.
5.9. Хэрэглэгчийн зоосийн үлдэгдэл тухайн bid хийхэд шаардагдах хэмжээнээс бага тохиолдолд үнэ өсгөх үйлдэл хийх боломжгүй байна.
5.10. Дуудлага худалдааны цагийн тооцоолол нь зөвхөн MTH KING платформын серверийн албан ёсны цаг дээр үндэслэн явагдана. Хэрэглэгчийн төхөөрөмжийн цагийн зөрүү, тохиргооноос үүсэх аливаа маргаанд платформ хариуцлага хүлээхгүй.
6. Hard Close ба Soft Close бүхий үе шаттай систем
6.1. Үндсэн худалдаа нийт 11 цаг буюу 660 минут, 11 үе тус бүр 1 цаг үргэлжилнэ. Hard Close нь нийт дуусах цаг бөгөөд түүнээс хойш үнэ нэмэхгүй.
6.2. Үнэ нэмэхэд тухайн үеийн Soft Close тоолуур дахин эхэлнэ. Тоолуур 0 болсон мөчөөс шинэ үнэ хүлээн авахгүй. 5 секундийн дараа сүүлийн амжилттай үнэ санал болгосон хэрэглэгч ялагч болно. Soft Close нийт дуусах цагийг хэтрүүлэхгүй.
6.3. Үндсэн худалдааны үнэ нэмсний дараах хугацаа:
• 1-р үе: 0:00–1:00 → 1 цаг
• 2-р үе: 1:00–2:00 → 30 минут
• 3-р үе: 2:00–3:00 → 20 минут
• 4-р үе: 3:00–4:00 → 15 минут
• 5-р үе: 4:00–5:00 → 10 минут
• 6-р үе: 5:00–6:00 → 5 минут
• 7-р үе: 6:00–7:00 → 3 минут
• 8-р үе: 7:00–8:00 → 1 минут
• 9-р үе: 8:00–9:00 → 30 секунд
• 10-р үе: 9:00–10:00 → 15 секунд
• 11-р үе: 10:00–11:00 → 5 секунд
6.4. Туршилтын худалдаа 30 минут үргэлжилнэ. Үндсэн худалдааны үеийн хугацааг богиносгож, Soft Close тоолуур хамгийн багадаа 2 секунд байна. Туршилтад бодит төлбөр хүлээн авахгүй.
6.5. Худалдааны эхлэх, дуусах цаг, одоогийн үе, тоолуурыг хэрэглэгчид харуулна. Бүх хугацаа серверийн цагт үндэслэнэ. Үе бүрт тусдаа ялагч шалгаруулахгүй; худалдаа дуусахад нэг ялагч тодорно.
6.6. Үе шатны оролцооны шаардлага:
6.6.1. Хэрэглэгч өмнөх round-д оролцоогүй байсан ч дараагийн round-д оролцож болно. Алгассан round бүрд 10 зоосын нэмэлт төлбөр ногдоно.
6.6.2. Нэмэлт төлбөрийг тухайн хэрэглэгч дараагийн оролцох round-д анхны амжилттай үнэ хаялцах үед үндсэн төлбөр дээр нэмж нэг удаа хасна. Өмнө төлсөн алгасалтыг давхар тооцохгүй. Жишээ: 1 round — 10 зоос; 8 round — 80 зоос.
6.6.3. Энэхүү шаардлага нь бүх үе шатанд болон дуудлага худалдааны бүх төрөлд (стандарт болон богино хугацаат) адил үйлчилнэ.
7. Ялагч тодруулах
7.1. Тоолуур дууссаны дараах 5 секундийн шалгалт дуусахад хамгийн сүүлийн амжилттай үнэ санал болгосон хэрэглэгч ялагч болно. Тоолуур эсвэл нийт дуусах цаг өнгөрсөн бол шинэ үнэ хүлээн авахгүй.
7.2. Ялагч болсон хэрэглэгч нь тухайн барааны дуудлага худалдаагаар тогтсон эцсийн үнийг бүрэн төлж, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ авах эрхтэй болно.
7.3. Ялагч нь дуудлага худалдаа дууссанаас хойш ажлын 7 (долоо) хоногийн дотор MTH KING платформ эсхүл зохион байгуулагчтай холбогдож, шагнал хүлээн авах болон хүргэлтийн мэдээллээ баталгаажуулах үүрэгтэй.
7.4. Заасан хугацаанд холбогдоогүй, эсхүл шаардлагатай мэдээллийг бүрэн өгөөгүй тохиолдолд бараа олголт, хүргэлт болон эрх шилжүүлэх ажиллагаа саатах эсхүл хүчингүй болох эрсдэлийг хэрэглэгч өөрөө хариуцна.
7.5. Шударга, ил тод дуудлага худалдааны зарчмыг хангах зорилгоор ялагч нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний шагналаа өөрийн биеэр хүлээн авах үүрэгтэй. Онцгой нөхцөлд гуравдагч этгээдээр төлөөлүүлэн хүлээн авахыг MTH KING урьдчилан зөвшөөрсөн тохиолдолд энэхүү шаардлага хамаарахгүй.
7.6. Ялагч нь шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр авсан зураг, дүрс бичлэгийг дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулах, сурталчлах болон олон нийтэд мэдээлэх зорилгоор MTH KING-ийн вэбсайт, сошиал медиа болон бусад албан ёсны мэдээллийн хэрэгслээр нийтлэхийг зөвшөөрнө.
7.7. Хэрэв ялагч нь 7.5 болон 7.6-д заасан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзвал MTH KING нь ялагчийн эрхийг хүчингүй болгох, эсхүл нэмэлт баталгаажуулалт шаардах эрхтэй.
8. Token нөхөн олговор
8.1. Ялагдсан хэрэглэгчийн тухайн худалдаанд үнэ хаялцахад зарцуулсан үндсэн зоосыг 1:1 харьцаагаар купон болгон олгоно. Round алгасалтын торгууль купон болохгүй. Ялагчид нөхөн олговор олгохгүй.
8.2. 1 зоос = 1 Token = 1 купон. Дэлгүүрт 1 купон = 500₮-ийн худалдан авах эрхтэй. Худалдаа бүрийн нөхөн олговор зөвхөн нэг удаа олгогдоно.
8.3. Token нь MTH KING платформын "Дэлгүүр" хэсэгт бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад ашиглагдана.
8.4. Token нь мөнгөн хөрөнгө биш бөгөөд бэлэн мөнгөөр сольж авах, мөнгөн дүнгээр буцаан авах, эсхүл банкны дансанд шилжүүлэх боломжгүй байна.
8.5. Token-ийн хүчинтэй хугацаа, ашиглалтын нөхцөл болон хязгаарлалт нь MTH KING платформын нэмэлт дүрэм, журмаар зохицуулагдана.
9. Найз урих урамшуулал
9.1. Хэрэглэгч бүр өөрийн өвөрмөц урих кодыг ашиглан шинэ хэрэглэгчийг MTH KING платформд урих боломжтой.
9.2. Найз урих кодоор бүртгүүлж, админ баталгаажуулсны дараа урьсан хэрэглэгчид 2 зоос нэг удаа олгоно.
9.3. Шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид урих урамшууллын хүрээнд нэмэлт зоос, давхар урамшуулал олгогдохгүй.
9.4. Нэг хэрэглэгч хэдэн ч хүн урих боломжтой бөгөөд урих тоонд хязгаар тогтоохгүй.
9.5. Платформ нь буруу, давхардсан, эсхүл хиймэл бүртгэл (fake account) илрүүлсэн тохиолдолд урамшууллын зоосийг хүчингүй болгох, эсхүл олгохоос татгалзах эрхтэй.
10. Хориотой үйлдэл
MTH KING платформын шударга, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор дараах үйлдлүүдийг хатуу хориглоно:
10.1. Нэг хэрэглэгч олон давхар болон хуурамч бүртгэл (multi-account) үүсгэх, ашиглах, эсхүл бусдын бүртгэлийг ашиглан оролцох.
10.2. Shill bidding буюу өөрийн эсхүл өөртэй холбоотой этгээдийн бүртгэлээр зохиомлоор үнэ өсгөх, өрсөлдөөнийг хиймлээр идэвхжүүлэх.
10.3. Бот, автомат скрипт, макро, эсхүл аливаа автоматжуулсан программ хангамж ашиглан дуудлага худалдаанд оролцох.
10.4. Платформын систем, API, сервер, өгөгдлийн сантай холбоотой эмзэг байдлыг илрүүлэх, ашиглах, халдах, турших, эсхүл зөвшөөрөлгүйгээр нэвтрэх оролдлого хийх.
10.5. DDoS халдлага, спам, хэт ачаалал үүсгэх зорилготой үйлдэл, эсхүл платформын хэвийн ажиллагааг алдагдуулах аливаа оролдлого хийх.
10.6. Зоос, Token, зэрэглэл болон бусад урамшууллын системийг алдаа, доголдол, эсхүл зөвшөөрөлгүй аргаар ашиглан давуу байдал бий болгох (exploit хийх).
10.7. Нэг буюу олон хэрэглэгчийн бүлэглэсэн зохион байгуулалттай байдлаар үнэ зохиомлоор өсгөх, эсхүл дуудлага худалдааны үр дүнд нөлөөлөх оролдлого хийх.
10.8. Бусад хэрэглэгчийг доромжлох, сүрдүүлэх, дарамтлах, эсхүл шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл хийх.
10.9. Хуурамч мэдээлэл тараах, платформын нэр хүндэд халдах зорилготой зохион байгуулалттай сөрөг үйл ажиллагаа явуулах.
10.10. Зэрэглэл авах, зэрэглэлээ хадгалах, дуудлага худалдаанд оролцох эрхийн хязгаарлалтыг тойрон гарах зорилгоор хуурамч, давхар, бусдын болон зохиомол бүртгэл ашиглах.
10.11. Цэнэглэлтийн дүн, төлбөрийн баталгаажуулалт, зэрэглэл тогтоох систем болон зоосийн тооцоололд хууль бусаар нөлөөлөх, өөрчлөх, эсхүл ашиглах оролдлого хийх.
10.12. Дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд MTH KING нь бүртгэлийг түр түдгэлзүүлэх, бүрмөсөн хаах, Зоос болон Token-ийг хүчингүй болгох, зэрэглэлийг бууруулах эсхүл хүчингүй болгох, оролцох эрхийг хязгаарлах, зөрчилтэй холбоотой оролцоо болон үр дүнг хүчингүй болгох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад шилжүүлэх арга хэмжээг авах эрхтэй.
📄Үйлчилгээний нөхцөл
Ерөнхий
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь MTH KING дуудлага худалдааны платформыг ашиглахтай холбоотойгоор хэрэглэгч болон MTH KING-ийн хооронд байгуулагдсан хууль зүйн хүчин төгөлдөр гэрээ болно. Платформд бүртгүүлэх болон ашиглахын өмнө хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөл, Оролцох ерөнхий дүрэм болон Нууцлалын бодлогыг бүрэн уншиж, танилцан ойлгож, хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Платформыг ашиглаж эхэлсэн, бүртгэл үүсгэсэн эсхүл дуудлага худалдаанд оролцсон тохиолдолд хэрэглэгч дээрх нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Платформын үүрэг
MTH KING платформ нь дуудлага худалдааг шударга, ил тод, тасралтгүй ажиллагаатай байдлаар зохион байгуулах үүрэгтэй бөгөөд хэрэглэгчдэд системийн дагуу оролцох боломжийг хангана.
1.1. Платформ нь дуудлага худалдаатай холбоотой бүх мэдээлэл, bid болон хэрэглэгчийн үйлдлийг үнэн зөв, найдвартай байдлаар системд бүртгэж, хадгалах, боловсруулах үүрэгтэй.
1.2. Платформ нь дуудлага худалдааны явцыг real-time орчинд тасралтгүй дамжуулах, хэрэглэгчийн үйлдлийг боломжит хэмжээнд сааталгүй боловсруулах, системийн тогтвортой ажиллагааг хангах үүрэгтэй.
1.3. Платформ нь Зоос, Token, цэнэглэлт болон хэрэглэгчийн зэрэглэлийн бүртгэл, зарцуулалт, тооцооллыг системийн дүрмийн дагуу үнэн зөв, ил тод байдлаар хөтлөх үүрэгтэй.
1.4. Платформ нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл, бүртгэлийн өгөгдөл болон системийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.
1.5. Платформ нь системийн хэвийн ажиллагааг хангах боловч 100% тасралтгүй ажиллагааг баталгаажуулахгүй бөгөөд техникийн засвар, шинэчлэлт болон урьдчилан мэдэгдэлгүй саатал үүсэх боломжтойг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
1.6. Бүх bid, timestamp, хэрэглэгчийн үйлдэл болон дуудлага худалдааны түүхийг системд бүрэн бүртгэж, шаардлагатай тохиолдолд шалгалт болон маргаан шийдвэрлэх зорилгоор ашиглана.
1.7. Платформ нь shill bidding, bot ашиглалт, хуурамч бүртгэл, зэрэглэлтэй холбоотой зөрчил болон бусад зохиомол үйл ажиллагааг илрүүлэх, хязгаарлах, зогсоох эрхтэй бөгөөд үр дүнг системийн лог болон өгөгдөлд үндэслэн эцэслэн баталгаажуулна.
1.8. Техникийн алдаа эсхүл системийн доголдол илэрсэн тохиолдолд тухайн дуудлага худалдааг засварлах, түдгэлзүүлэх эсхүл дахин явуулах эрхтэй.
1.9. Платформ нь төлбөр тооцоог гуравдагч этгээдийн үйлчилгээ (банк, QPay болон бусад)-ээр дамжуулан гүйцэтгэх бөгөөд эдгээр үйлчилгээний доголдол, саатал, алдаанаас үүдэлтэй асуудалд шууд хариуцлага хүлээхгүй.
1.10. Платформ нь хэрэглэгчийн үйл ажиллагаа, bid түүх, цэнэглэлтийн түүх, зэрэглэлийн өөрчлөлт болон системийн логийг тодорхой хугацаанд хадгалах бөгөөд дотоод хяналт болон аудит хийх эрхтэй.
2. Хэрэглэгчийн үүрэг
2.1. Хэрэглэгч нь MTH KING платформд бүртгүүлэхдээ үнэн зөв, бодит мэдээлэл бүртгүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд платформоос нэмэлт баталгаажуулалт хийлгэхийг зөвшөөрнө.
2.2. Хэрэглэгч нь бүртгэл үүсгэхийн өмнө Оролцох ерөнхий дүрэм, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг бүрэн уншиж танилцах, ойлгох, хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
2.3. Хэрэглэгч нь бүртгэл үүсгэх болон платформыг ашиглах замаар дээрх дүрэм, нөхцөл, бодлогыг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрнө.
2.4. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлтэй танилцахгүйгээр, уншаагүй гэх үндэслэлээр өөрийн хийсэн үйлдэл болон үүссэн үр дагавраас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
2.5. Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үг болон дансны бүх нэвтрэх эрхийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах бөгөөд эдгээрийг бусдад дамжуулснаас үүдэн гарсан хохиролд MTH KING хариуцлага хүлээхгүй.
2.6. Хэрэглэгч нь бусдын бүртгэл, эсхүл гуравдагч этгээдийн дансыг ашиглахгүй байх үүрэгтэй.
2.7. Хэрэглэгч нь bot, автомат скрипт, макро болон аливаа автоматжуулсан систем ашиглан дуудлага худалдаанд оролцохгүй.
2.8. Хэрэглэгч нь платформын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, шударга өрсөлдөөнийг алдагдуулах аливаа үйлдэл хийхгүй.
2.9. Хэрэглэгч нь дуудлага худалдааны дүрэм, системийн ажиллагааг санаатайгаар зөрчих, эсхүл давуу байдал үүсгэх оролдлого хийхгүй.
2.10. Хэрэглэгч нь өөрийн зэрэглэлийн шаардлагыг хангах зорилгоор бодит, зөвшөөрөгдсөн төлбөрийн аргаар цэнэглэлт хийх бөгөөд зэрэглэл тогтоох системийг хууль бус аргаар ашиглахгүй.
2.11. Хэрэглэгч нь өөрийн тухайн үеийн зэрэглэлд зөвшөөрөгдсөн дуудлага худалдаанд оролцох үүрэгтэй.
2.12. Хэрэглэгч нь дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн дуудлага худалдаанд нэг bid хийхэд шаардагдах зоосийн хэмжээг шалгах үүрэгтэй.
2.13. Хэрэглэгч нь хожсон барааны төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлж, бараа хүлээн авах үүргээ биелүүлнэ.
2.14. Хэрэглэгч нь бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдөх тохиолдолд платформд тухай бүр шинэчилж мэдээлэх үүрэгтэй.
2.15. Хэрэглэгч нь платформын системийн алдаа, доголдлыг ашиглан давуу байдал бий болгохгүй.
2.16. Хэрэглэгч нь бусад хэрэглэгчийг доромжлох, сүрдүүлэх, эсхүл шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл хийхгүй.
3. Зоос, Token болон хэрэглэгчийн зэрэглэл
3.1. Зоос нь зөвхөн MTH KING платформ дотор ашиглагдах дотоод хэрэглээний нэгж бөгөөд хэрэглэгч дуудлага худалдаанд үнэ өсгөх (bid хийх) үйлдэлд ашиглана.
3.2. Нэг bid хийхэд зарцуулагдах зоосийн хэмжээ нь тухайн дуудлага худалдааны зэрэглэлээс хамааран өөр байж болно.
3.3. Дуудлага худалдаанд нэг bid хийхэд зарцуулагдах зоосийн хэмжээг тухайн дуудлага худалдаа эхлэхээс өмнө MTH KING платформ дээр мэдээлнэ.
3.4. Платформ нь дуудлага худалдааны төрөл, бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчийн зэрэглэл болон бусад нөхцөлөөс хамааран нэг bid-д зарцуулагдах зоосийн хэмжээг тогтоох, өөрчлөх эрхтэй.
3.5. Дуудлага худалдаанд зарцуулсан зоосийн тодорхой хэсэг нь платформын дотоод дүрэм, тооцооллын системийн дагуу Token хэлбэрээр хэрэглэгчийн дансанд хуримтлагдаж болно.
3.6. Token нь зөвхөн MTH KING Дэлгүүр хэсэгт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор ашиглагдана.
3.7. Зоос болон Token нь санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө, эсхүл аливаа төрлийн мөнгөн хөрөнгө биш бөгөөд бэлэн мөнгөөр солих, буцаан авах, шилжүүлэх, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулах боломжгүй.
3.8. Зоос, Token болон зэрэглэлтэй холбоотой бүх хөдөлгөөн, үлдэгдэл, ашиглалт, цэнэглэлт нь зөвхөн платформын серверийн бүртгэл, лог мэдээлэлд үндэслэн эцэслэн тодорхойлогдоно.
3.9. Зоосийг дуудлага худалдаанд зарцуулсан үйлдэл нь эцсийн бөгөөд буцаан олгогдохгүй. Хэрэглэгчийн алдаатай үйлдэл, төхөөрөмжийн доголдол, сүлжээний саатал зэрэг аливаа шалтгаанаас үл хамааран зарцуулсан зоосийг сэргээх боломжгүй.
3.10. Token олголт нь платформын дотоод дүрэм, алгоритм болон системийн тооцоололд үндэслэн автоматаар эсхүл системийн шийдвэрээр хийгдэх бөгөөд энэ тооцооллыг зөвхөн платформ эцэслэн тодорхойлно.
3.11. Платформ нь системийн алдаа, сэжигтэй үйл ажиллагаа, эсхүл дүрэм зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Зоос болон Token-ийн ашиглалтыг түр зогсоох, шалгах, эсхүл хүчингүй болгох эрхтэй.
3.12. Хэрэглэгчийн зэрэглэл нь тухайн тооцооны хугацаанд хийсэн шаардлага хангасан цэнэглэлтийн дүнгээс хамаарч тогтоогдоно.
3.13. Шинээр бүртгүүлсэн хэрэглэгч Модон зэрэглэлээс эхэлнэ.
3.14. Хэрэглэгч тухайн сарын цэнэглэлтийн шаардлагыг хангаагүй тохиолдолд дараагийн тооцооны хугацаанд өөрийн бодит цэнэглэлтийн дүнд харгалзах доод зэрэглэлд буурч болно.
3.15. Хэрэглэгчийн зэрэглэл болон түүний өөрчлөлт нь серверийн бүртгэл, төлбөрийн баталгаажуулалт болон платформын системийн мэдээлэлд үндэслэн эцэслэн тодорхойлогдоно.
3.16. Хэрэглэгчийн төхөөрөмж дээр харагдах мэдээлэл болон серверийн мэдээлэл хоорондоо зөрүүтэй тохиолдолд серверийн мэдээлэл эцсийн шийдвэр болно.
4. Хариуцлагын хязгаар
MTH KING нь дараах нөхцөл байдлаас үүдэн гарсан аливаа шууд болон шууд бус хохирол, алдагдал, ашиг алдагдах, эсхүл боломж алдах зэрэг үр дагаварт хариуцлага хүлээхгүй:
4.1. Давагдашгүй хүчин зүйлс (байгалийн гамшиг, гал түймэр, үер, дайн, үймээн самуун, төрийн шийдвэр, цахилгаан болон интернетийн тасалдал, эсхүл бусад урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал).
4.2. Хэрэглэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдал, буруу ойлголт, эсхүл системийг буруу ашигласнаас үүдэн гарсан аливаа хохирол.
4.3. Банк, QPay болон бусад гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээний доголдол, саатал, татгалзал, эсхүл буруу гүйлгээ.
4.4. Хэрэглэгчийн төхөөрөмж, интернет холболт, програм хангамж, сүлжээний доголдол болон түүнээс үүдэлтэй саатал, мэдээлэл алдагдал.
4.5. Платформын түр хугацааны доголдол, системийн засвар, шинэчлэлт, эсхүл үйлчилгээний тасалдал.
4.6. Дуудлага худалдаанд оролцох боломж алдагдах, bid амжилтгүй болох, эсхүл хугацаа алдагдсанаас үүдэн гарах аливаа ашиг, боломжийн хохирол.
4.7. Хэрэглэгчийн буруу ойлголт, буруу үйлдэл, эсхүл системийн интерфэйс дээр гарсан харагдацын зөрүүгээс үүдэн гарах маргаан.
4.8. Платформ нь ямар ч тохиолдолд шууд бус, санамсаргүй, тусгай болон үр дагаврын шинжтэй хохиролд (indirect or consequential loss) хариуцлага хүлээхгүй.
5. Маргаан шийдвэрлэх
5.1. Маргаан үүссэн тохиолдолд талууд эхний ээлжинд харилцан зөвшилцөх, албан ёсны сувгаар (платформын дэмжлэгийн систем, имэйл эсхүл заасан бусад сувгууд) дамжуулан шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
5.2. Хэрэглэгч маргаан гарсан тухай хүсэлтээ тодорхой баримт, тайлбарын хамт платформоос тогтоосон хугацаанд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн маргааныг авч хэлэлцэхгүй байж болно.
5.3. Маргаан шийдвэрлэх явцад платформын серверийн лог, timestamp, transaction record, database мэдээлэл болон бусад техникийн өгөгдөл нь үндсэн болон хамгийн өндөр нотлох хүчинтэй баримтад тооцогдоно. Хэрэглэгчийн төхөөрөмж дээр харагдах мэдээлэл, screenshot болон гуравдагч талын баталгаагүй баримт нь дангаараа шийдвэр гаргах үндэслэл болохгүй.
5.4. Платформ нь маргааныг шалгах, дүгнэх, болон эцсийн шийдвэр гаргах бүрэн эрхтэй бөгөөд тухайн шийдвэр нь платформын үйл ажиллагааны түвшинд эцсийн хүчинтэй байна.
5.5. Платформын гаргасан шийдвэр нь системийн өгөгдөл, лог болон дотоод шалгалтад үндэслэсэн тохиолдолд эцсийн бөгөөд заавал биелүүлэх шинжтэй байж болно.
5.6. Хэрэглэгч платформын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий шүүхэд хандах эрхтэй боловч платформын системийн бүртгэл, лог мэдээлэл нь үндсэн нотлох баримтад тооцогдоно.
5.7. Маргаан гаргах эрх нь тухайн үйл явдал болсон өдрөөс хойш тогтоосон хугацаанд хүчинтэй байх бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд маргаан хүчингүйд тооцогдоно.
5.8. Худал, үндэслэлгүй эсхүл системийг залилах зорилготой маргаан гаргасан тохиолдолд платформ нь хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, дансыг түр түдгэлзүүлэх эсхүл бүрмөсөн хаах эрхтэй.
5.9. Маргаан шийдвэрлэх үйл явцад платформ нь шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, тайлбар, эсхүл нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд хэрэглэгч тухайн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
6. Нөхцлийн өөрчлөлт
6.1. MTH KING нь үйлчилгээний нөхцөл, дүрэм, бодлого болон платформын үйл ажиллагаатай холбоотой аливаа өөрчлөлт оруулах эрхтэй.
6.2. Өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчдэд дор хаяж 7 (долоо) хоногийн өмнө MTH KING-ийн албан ёсны сошиал хаягууд болон боломжит бусад албан ёсны сувгаар дамжуулан мэдэгдэнэ.
6.3. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш платформыг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд тухайн өөрчлөлтийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
6.4. Тогтвортой ажиллагаа болон fraud prevention-тэй холбоотой өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэх хугацааг хязгаарлах эсхүл шууд хэрэгжүүлэх эрхтэй.
6.5. Зэрэглэл, цэнэглэлт, Зоос, Token болон дуудлага худалдааны нөхцөлд оруулсан өөрчлөлт нь өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үүсэх шинэ үйлдэл, цэнэглэлт болон дуудлага худалдаанд хамаарна.
6.6. Хэрэглэгч өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бүртгэлээ хаалгах хүсэлт гаргах эрхтэй.
6.7. Бүртгэл хаагдсан эсхүл үйлчилгээ зогссон тохиолдолд ашиглагдаагүй Зоос болон Token-той холбоотой асуудлыг тухайн үеийн хүчин төгөлдөр буцаалт, цуцлалтын бодлого болон платформын шийдвэрийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ.
🔐Нууцлалын бодлого
1. Ерөнхий зүйл
MTH KING нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэр дундаа Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн цуглуулж, боловсруулж, хадгалж, хамгаална. Энэхүү бодлого нь MTH KING платформыг ашиглах үед хэрэглэгчийн мэдээлэл хэрхэн цуглуулагдах, ашиглагдах, дамжуулагдах болон хамгаалагдах нөхцөлийг тодорхойлно.
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
• Бүртгэлийн мэдээлэл: • Нэвтрэх нэр • Имэйл хаяг • Овог, нэр (шаардлагатай тохиолдолд) • Утасны дугаар (заавал)
• Гүйлгээ ба үйл ажиллагаа: • Зоос худалдан авалтын түүх • Цэнэглэлтийн түүх • Дуудлага худалдаанд оролцсон болон bid мэдээлэл • Token олголт, ашиглалтын түүх • Хэрэглэгчийн зэрэглэл болон зэрэглэлийн өөрчлөлтийн түүх • Хожсон болон худалдан авсан барааны мэдээлэл • Систем доторх бүх үйл ажиллагааны бүртгэл
• Техникийн мэдээлэл: • IP хаяг • Browser болон төхөөрөмжийн төрөл • Нэвтэрсэн хугацаа, огноо • Cookie болон системийн лог • Session болон төхөөрөмжийн таних мэдээлэл
• Төлбөрийн мэдээлэл: • QPay Invoice ID • Төлбөрийн баталгаажуулалтын лавлагаа • Цэнэглэлттэй холбоотой transaction мэдээлэл
• Анхааруулга: MTH KING нь хэрэглэгчийн банкны картын дугаар, CVV код болон бусад төлбөрийн нууц мэдээллийг хадгалдаггүй.
3. Мэдээллийг ашиглах зорилго
Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
• Хэрэглэгчийн бүртгэл болон таних үйл ажиллагаа
• Зоос, Token болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэх
• Цэнэглэлтийн дүнг бүртгэх болон хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох
• Дуудлага худалдааны үйл ажиллагааг зохион байгуулах
• Луйвар, залилан, bot болон автомат системийг илрүүлэх
• Multi-account болон бусад зохиомол бүртгэлийг илрүүлэх
• Системийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах
• Хууль, татвар болон аудитын шаардлагыг биелүүлэх
• Үйлчилгээний чанар болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах
4. Мэдээлэл хуваалцах нөхцөл
MTH KING нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг худалдах, түрээслэх, эсхүл хууль бус зорилгоор ашиглахгүй. Дараах тохиолдолд мэдээлэл дамжуулж болно:
• Платформын эрх бүхий ажилтан, администратор
• Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хууль ёсны шаардлага
• Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага (QPay, банк)
• Техникийн үйлчилгээ үзүүлэгч (сервер, cloud, hosting үйлчилгээ)
5. Мэдээллийн хамгаалалт
MTH KING нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, өөрчлөлт, алдагдал, устгал болон бусад эрсдэлээс хамгаалах зорилгоор техник болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Платформ нь аюулгүй байдлын үүднээс лог бүртгэл, encryption болон access control систем ашиглаж болно.
6. Хэрэглэгчийн эрх
• Өөрийн мэдээллийг харах
• Буруу мэдээллийг засуулах
• Хувийн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах
• Бүртгэлээ хаалгах
• Маркетингийн мэдээллээс татгалзах
• Бүртгэл хаасан тохиолдолд хуульд заасан хадгалах шаардлагатай мэдээллийг эс тооцвол бусад мэдээллийг устгаж болно.
7. Cookie ашиглалт
MTH KING нь хэрэглэгчийн нэвтрэлт, аюулгүй байдал, системийн ажиллагаа болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор cookie болон түүнтэй төстэй технологи ашиглана.
8. Нууцлалын бодлогын өөрчлөлт
MTH KING нь энэхүү Нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд вэбсайтаар болон хэрэглэгчийн бүртгэлтэй сувгаар мэдэгдэнэ. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа платформыг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
9. Мэдээлэл хадгалах хугацаа
MTH KING нь хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, хууль ёсны шаардлага болон аюулгүй байдлын зорилгоор шаардлагатай хугацаанд хадгална.
10. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой санал, хүсэлт, гомдлыг дараах хаягаар ирүүлнэ үү: Холбоо барих албан ёсны имэйл, утасны дугаарыг үйлчилгээ нийтэд нээгдэхээс өмнө энэ хэсэгт мэдээлнэ. Вэбсайт: https://mth-king.mn
— Дүрмийн төгсгөл —

↓ Доош гүйлгэж дүрмийг бүрэн уншина уу

Аль хэдийн бүртгэлтэй юу? Нэвтрэх